Thursday, December 20, 2012

Үргэлж эрүүл мөнхийн жаргалтай урт наслахын нууц

“Chakra” төв судал Дэлхий нэтэд тавигдсан бичлэгээс...

Novemberын 11, 2008 – 15:16
Энергийн систем нь хүн төрөлхтөн үүсэн бүрэлдэн бий болохоос эхлэн хүний хөгжлийн явцад бий болсон зүйл юм. Энэ бол хүний дотор орших нарийн энергийг зохицуулдаг энергэн систем - бүтэц юм. Хүний сэтгэл, бие махбодь, оюун санааны байдлуудыг хариуцдаг. Гэхдээ энэ систем нь хүний сэтгэлийн болон сүнсэн бүтэцтэй илүү их холбоотой.
Энэ систем нь 3-н энергийн шугам дагуух 7-н энергийн зангилаа-“чакра” гэж нэрлэгддэг төвүүдээс бүрддэг. Эдгээр энергийн бүтэц нь хүний нуруунд нугас дагаад байрладаг бөгөөд хүний автономит нервийн системд илэрдэг /хүн үүнийг нервүүдээрээ мэдрэх боломжтой/. Эдгээр нь хүний баруун болон зүүн симпатетик нервний систем болон төв парасимпатетик нервийн системүүдээс бүрддэг. Төв нервийн систем нь хүний хөгжлийн явцаар одоогийн байдал хүртэл хуримтлагдсаар ирсэн хүний ухамсрыг илэрхийлдэг. Өнөө цагт хүн төрлөхтөний хэрэглэж ирсэн аргууд гэвэл бясалгал йогын арга бөгөөд түүгээр хүн энэхүү сисмем /бүтэцийг/ өөрсдийн нервийн систем дээрээ мэдэрч эхэлдэг. Тэгэхлээр энэхүү системийн тусламжтайгаар хүн өөрийн нервүүд дээрээ сэрүү татах энергийн долгионоор дотоод байдлаа мэдэрч сурхаас гадна, чакранууд дээр байрлах сүнсний илрэл, сэтгэлийн мөн чанарыг мэдэрч сурдаг.
Хүн өдөр тутмын үйл хэрэгт баруун зүүн – 2 талын шугамаа хэрэглэдэг - сэтгэл мэдрэл, бие махбоди, оюун ухааны үйл хэрэгт энэ 2 шугамын энергийг зарцуулан ашигладаг. Энэ нарийн системийн зүүн талыг нь - ‘ИДА НААДИ’ гэж мөн нэрлэгддэг. Энэ шугам нь 1-р чакранаас эхлэдэг. /Хөх өнгөтэй, сарны чанартай, сэтгэл мэдрэмжийн энергийг агуулдаг шугам/.
Хүний биеийн зүүн талаас толгойн голд ирээд, толгойн баруун талруу ирээд “Суперэго”-г (худал чанар) үүсгэдэг. ПИНГАЛА НААДИ’ гэгдэх баруун шугам /шар өнгөтэй, нарны чанартай, үйл хэрэг, идэвхийн энергий агуулдаг/ 2-р чакрнаас эхэлж биеийн баруун талаар яван толгойн голд ирээд толгойн зүүн талруу ирээд “Эго” гэдэг (худал чанар)ыг үүсгэдэг. Төв шугам буюу ‘СУШУМНА НААДИ’ нь (Муладхара) 1-р чакранд эхэлдэг. Хүний нугасыг даган өгсөж 6-н энергийн төвөөр дамжин өнгсөж 7 дахь хамгийн сүүлчийн толгой дээр байрлах (Сахасрара) энергийн төвд ирж Дээд Хүчтэй нэгддэг. Энэ шугам нь хүний хөгжлийн хүчийг агуулдаг.
Шудрага явдал, сайн сайхан бүхний энэ шугам агуулдаг. Мөн хүний ухамсар оюуны хүч энд байрладаг. Энэ шугамаар Кундалини өгсдөг. Бясалгал йогын аргууд нь сэтгэлийн сайн сайхныг хайдаг жирийн хүмүүст, амьдарлын давчдаанд үгүй болсон тэрхүү эрүүл мэнд, амар амгалан, амьдарлын энергийг нөхөх сэргээх зорилготой байдаг билээ. Кундалини сэргэж өгсөхдөө хүний сүүлчийн чакра (Сахасрара)-г нээж, өөрийн эх үүсвэртэйгээ - Дээд Оюун, /Абсолют/ Үнэмлэхүй хүчтэй холбогддог. Кундалини Дээд Оюунтай холбогдсон үед - хүний гарны алгаар, биеэр, толгой дээгүүр хүйтэн сэрүүн сэвэлзүүр салхи долгион мэдрэгддэж эхэлдэг. Төв шугам нь хүний хөгжлийн шугам бөгөөд хүн энэ шугамын тусламжаар бүхэл нийт дэлхий дахины, нийт ертөнцийн ухамсар, мэдлэгтэй холбогдож, бүх юм нэг юмнаас гаралтай гэдгийг мэдэн өөрөө нэг том юмны хэсэг болхоо мэдэрдэг.
Хүний дотоод ухамсар болон автономит нервийн систем нэгдэж нэг болдог. Өөр үгээр хэлбэл бидний сэтгэл буюу мөн чанар амилдаг. Тэгэхлээр бидний Сахасрара (толгой дээр байрладаг 7-дугаар энергийн төв чакра) нээгдэхээр - хүн өөр ухамсарлуу шилжиж, “бодол үгүй бясалгалын” байдалд хялбархан ордог болдог. “Бодол үгүй бясалгал”-ын байдал нь бидний төв шугамыг маш хүчтэй бат болгох, хүний оюуны хөгжлийг авчирах чухал зайлшгүй хүчин зүйл юм. Бид зулайгаа нээж, бүрэлдэл олсон бол, дараа нь аль болох удаан хугацаагаар бодлоос ангид, анхаарлаараа төв шугамандаа байж, тэжээл өгөх Кундалини хүчийг биеэр урсах боломжийг аль болох бүрдүүлж сурах хэрэгтэй юм. Ингэснээр хүн одоо цагтаа ордог. Ийм маягаар хүн цаг хугацаа, орон зайны хил хязгаарыг даван, цаг хугацаанаас орон зайнаас ангид болдог. Тэгээд энэхүү орон зайндаа бид оюунаар өсөн сүнсээр хөгжиж, төв шугаманд л зөвхөн илэрдэг туйлын баяр, туйлын хайрын хүчнээс ямагт тэжээл авах боломжтой болдог.

Sunday, November 18, 2012

Цас хүнд дурлажээ


Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.
Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв.
Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсагналаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгнэ. Хөөрсөөр,шуурсаар…
Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлэсээ болоод сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа.Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй” Намайг хараач.намайг хараач,, Цас хамгийн том хамгийн ганган ширхэгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын төдий чимээ өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ.
Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согтотлоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв. Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ